Search Our Site

Утас:+976 11344010     Имэйл: contact@minex.mn  
Шинэ коронавируст халдвар дэлхийн улс орнуудад тархсантай холбогдуулан "Mongolia Mining 2020" олон улсын уул уурхай, газрын тосны үзэсгэлэнг түр хойшлуулж байгааг зохион байгуулах хорооноос мэдэгдэж байна. 
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Mongolia Mining 2020 үзэсгэлэнг дөрөвдүгээр сарын 8-10-нд товлож бэлтгэл хангаад байсан юм. Монгол Улсад ирсэн франц иргэнээс шинэ коронавируст халдвар илэрсэн тул үзэсгэлэнгийн товлосон хугацааг цуцалж байгаа ч хамтрагч байгууллагынхаа ажилд аль болох таатай байхаар төлөвлөж уул уурхайн улирлыг угтан зохион байгуулахаар болж байна. Зохион байгуулах хорооноос үзэсгэлэнг шинээр товлох өдрөө 30 хоногийн өмнө зарлах юм. 
Асууж тодруулах зүйл байвал үзэсгэлэнгийн зохион байгуулах хорооны "976 11 344010" дугаар болон info@mongolia-mining.org цахим шуудангаар холбогдох боломжтой. 

Трансвест Монголиа ХХК нь Комацугийн уул уурхай, зам барилгын тоног төхөөөрөмж болон тус брэндийн баталгаат сэлбэг хэрэгсэл, эд ангиудыг үйлдвэрээс шууд ханган нийлүүлэх хүчин чадал бүхий Комацугийн Монгол дахь цорын ганц албан ёсны дистрибьютер юм.
Энэхүү онцгой эрхийн хүрээнд Трансвест нь Комацу компанийг бүх төрлийн тоног төхөөрөмжийн борлуулалт, сэлбэг, засвар үйлчилгээ, эд ангийн дахин үйлдвэрлэл болон сэргээн засварлалт гэх мэт үйлчилгээн дээр бүрэн төлөөлөн ажиллах эрхтэй байдаг. Японы нэр хүнд бүхий Сүмитомо Корпорацын хөрөнгө оруулалттай бөгөөд дэлхийд тэргүүлэх Комацугийн дистрибьютер болох Канадын Эс-Эм-Эс Экьюпмент компаний охин компани юм. Трансвест Монголиа ХХК- ын Засвар Үйлчилгээний хэлтэс нь гагнуур, өрөмдлөг, цахилгаан болон механикийн ажлыг хийж гүйцэтгэх техник мэргэжлийн хүний нөөц болон үйлдвэрийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.transwest.mn сайтаас үзнэ үү...
Цбон ХХК нь 1999 онд байгуулагдаж 2000 онд анхны төслөөр гараагаа эхлэж байсан түүхтэй. Тус компани нь өдгөө 20 жилийн тасралтгүй үйл ажиллагаа явуулахдаа жижиг бизнесийн нэгжээс үндэсний хэмжээний уул уурхайн нэг цэгийн хангамж үйлчилгээг үзүүлэгч томоохон компани болтлоо өсөж чаджээ.

Одоо тус компани нь гадаадын салбартаа тэргүүлэгч харилцагч нарын хамтаар үндэсний тэргүүлэх мега төслууд дээр амжилттай ажиллаж байна. Өнөөдөр, ЦБОНчууд 1,000,000 гаруй засвар, үйлчилгээний бараанаас уул уурхай, үйлвэрлэл цогц шийдэл хүртэл бүгдийг харилцагчиддаа хүргэн ажиллаж байна. Бидний мэргэшсэн, туршлагатай төслийн хамт олон бүтээгдэхүүн болон үйлчилгээг цогцоор нь санал болгодог.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.tsbon.com сайтаас үзнэ үү...
Цбон ХХК нь 1999 онд байгуулагдаж 2000 онд анхны төслөөр гараагаа эхлэж байсан түүхтэй. Тус компани нь өдгөө 20 жилийн тасралтгүй үйл ажиллагаа явуулахдаа жижиг бизнесийн нэгжээс үндэсний хэмжээний уул уурхайн нэг цэгийн хангамж үйлчилгээг үзүүлэгч томоохон компани болтлоо өсөж чаджээ.

Улаанбаатар 17032, Чингисийн өргөн чөлөө 98 Хан-Уул дүүрэг
Цагаан hаалга, Лүүк Монголиа байшин 3-р давхар
Имэйл хаяг:
contact@minex.mn
Холбогдох утас:

+976-11-344010