Search Our Site

Утас:+976 11344010     Имэйл: contact@minex.mn  
Шинэ коронавируст халдвар дэлхийн улс орнуудад тархсантай холбогдуулан "Mongolia Mining 2020" олон улсын уул уурхай, газрын тосны үзэсгэлэнг түр хойшлуулж байгааг зохион байгуулах хорооноос мэдэгдэж байна. 
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Mongolia Mining 2020 үзэсгэлэнг дөрөвдүгээр сарын 8-10-нд товлож бэлтгэл хангаад байсан юм. Монгол Улсад ирсэн франц иргэнээс шинэ коронавируст халдвар илэрсэн тул үзэсгэлэнгийн товлосон хугацааг цуцалж байгаа ч хамтрагч байгууллагынхаа ажилд аль болох таатай байхаар төлөвлөж уул уурхайн улирлыг угтан зохион байгуулахаар болж байна. Зохион байгуулах хорооноос үзэсгэлэнг шинээр товлох өдрөө 30 хоногийн өмнө зарлах юм. 
Асууж тодруулах зүйл байвал үзэсгэлэнгийн зохион байгуулах хорооны "976 11 344010" дугаар болон info@mongolia-mining.org цахим шуудангаар холбогдох боломжтой. 

Улаанбаатар 17032, Чингисийн өргөн чөлөө 98 Хан-Уул дүүрэг
Цагаан hаалга, Лүүк Монголиа байшин 3-р давхар
Имэйл хаяг:
contact@minex.mn
Холбогдох утас:

+976-11-344010