Search Our Site

Утас:+976 11344010     Имэйл: contact@minex.mn  
ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх шинэ үеийн нэгдмэл үзэл, төлөвшил, байгаль хамгаалах зөв дадал хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Байгаль эн тэргүүнд” төслийг хэрэгжүүлж эхэллээ.
Уг төслийн хүрээнд “Байгаль орчныг хамгаалах тухай хууль”-ийн 3 дугаар зүйл “Газар, түүний хөрсийг аливаа нөлөөлж болзошгүй үйл ажиллагаанаас хамгаалж, байгаль орчны тэнцэл алдагдахаас урьдчилан сэргийлэх” тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэх, мөн “Хотын болон аяллын дүрэм, Хог хаягдлын алтан дүрэм” сэдвээр олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажлууд хийгдэх аж.

“Хогоор бүү хорло” хэсэгчилсэн арга хэмжээг өнөөдрөөс ирэх сарын 10-ны хооронд сарын хугацаанд ШУА-ын Хими, химийн технологийн хүрээлэн, “Эм си эс Кока кола”, “Монкон пропортис” компанитай хамтран хэрэгжүүлэх бөгөөд уг аяны хүрээнд "Уул уурхайн нөхөн сэргээлт"-ийг хийх давалгаа хийгдэж байгаа бөгөөд уул уурхайн нөхөн сэргээлт хийдэг аж ахуй нэгж байгууллагууд хамтрах бөгөөд нөхөн сэргээлт хийж буй бичлэгээрээ давалгаалах юм.

Мөн Экологийн цагдаагийн албанаас иргэдийг дээрх аянд идэвхтэй оролцож дэмжин байгаль хамгаалах иргэний журамт үүргээ биелүүлэхийг уриаллаа.

https://www.facebook.com/EcologicalPolice/

Улаанбаатар 17032, Чингисийн өргөн чөлөө 98 Хан-Уул дүүрэг
Цагаан hаалга, Лүүк Монголиа байшин 3-р давхар
Имэйл хаяг:
contact@minex.mn
Холбогдох утас:

+976-11-344010