Search Our Site

Утас:+976 11344010     Имэйл: contact@minex.mn  

Эрдэнэтийн Уул Уурхайн Үйлдвэрээр зочлох


Үргэлжлэх хугацаа: 2 хоног
Хүний тоо: 3-8 хүн
Аяллын огноо: 2020 оны 04 дүгээр сарын 06,07-нд
Тээврийн хэрэгсэл: Chauffeured 4WD
Аялалын үнэ: 420$
“Монголын Уул уурхайн үзэсгэлэн 2020”-н үеэр Хүдэр олборлолт, хүдэр боловсруулалтаараа Ази тивд томоохон үйлдвэрийн нэгд тооцогдох “Эрдэнэт” үйлдвэрлүү аялал хийхээр төлөвлөгдөөд байна. Анх тус үйлдвэр нь Монгол Улсын засгийн газар болон Зөвлөлт Холбоот улс хоорондын хамтын гэрээн дор байгуулагдаж байсан ба үйл ажиллагаа нь анх 1978 онд эхэлж байжээ. Харин одоогийн байдлаар жилд 26 сая тонн хүдэр боловсруулж, 530 мянган тонн зэсийн баяжмал, 4.5 мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэж байна.

Өдөр 1: 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр
14:30 Зочид буудал дээр цугларан Эрдэнэт Хотруу хөдөлнө
18:00-18:30 Эрдэнэт хотын Зочид буудалд амарна

Өдөр 2: 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр
09:30 Эрдэнэт уурхай дээр очих
09:40 – 11:40 Ил уурхай болон Үйлдвэрээр зочлох
12:30 – 13:00 Өдрийн хоол /ажилчдын хамтаар/
13.00 - 15.00 Уурхай болон хотын төвөөр зочлох
16.00 Эрдэнэт хотоос Улаанбаатар хотруу хөдлөх Үдээс хойшдоо Улаанбаатар хотод хүрснээр аялал өндөрлөнө.
Улаанбаатар 17032, Чингисийн өргөн чөлөө 98 Хан-Уул дүүрэг
Цагаан hаалга, Лүүк Монголиа байшин 3-р давхар
Имэйл хаяг:
contact@minex.mn
Холбогдох утас:

+976-11-344010