Search Our Site

Contact Us:+976 77773010     Email: contact@minex.mn 

Exhibitors 2022

Baganuur ElectroMechanical Plant LLC

“Багануур Цахилгаан Механикийн Үйлдвэр” ХХК нь эрчим хүчний тоног төхөөрөмжийн зохион бүтээлт, үйлдвэрлэл, тоноглолын салбарт 12 жилийн туршлагадаа үндэслэн эрчим хүчний салбарын хөгжил, дэлхийн чиг хандлагад нийцүүлэн импортыг орлох эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж буй дотоодын 100%-ийн хөрөнгө оруулалттай үндэсний үйлдвэрлэгч компани юм.

Бид “Дэлхийн Чанарыг Монголд Үйлдвэрлэв” гэсэн алсын хараан дор цахилгаан механикийн болон захиалгат төмөр хийцлэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр тэргүүлэгч болох чин хүсэл эрмэлзэлтэй 200 гаруй мэргэшсэн, чадварлаг, залуу хамт олныг бүрдүүлэн дэлхийн жишигт нийцсэн хамгийн сүүлийн үеийн техник, технологи бүхий тоног төхөөрөмжүүдийг эх орондоо нутагшуулан дэлхийн хөгжилтэй мөр зэрэгцэн үйлдвэрлэл явуулж байна.

Манай үйлдвэр эрчим хүч, барилга, уул уурхай болон бусад салбарын байгууллагууд, хэрэглэгч, захиалагчидтай хамтран ажиллаж, 8 ангиллын 300 гаруй нэр төрлийн цахилгаан эрчим хүчний тоног төхөөрөмжүүдийг зах зээлд нийлүүлэн ажиллаж байна. Бид харилцагч үйлчлүүлэгч нартаа үйлдвэрлэлийн давуу талаа ашиглан төслийн талбай дээр нийлүүлэлтийн дараах бүх төрлийн үйлчилгээ, сургалт, зөвлөгөө үзүүлэн хамтран ажилладагт манай үйлдвэрийн онцлог оршино.

Location

Factory Headquarter Baganuur Electromechanical Plant, Uurkhaichid street, 3rd khoroo of the Baganuur, Ulaanbaatar, Mongolia , Mongolia

Phone: + (976) (70-210-210)
Booth: B11-B13, C11-C13
Website: www.bemp.mn
Email: Sales@bemp.mn